Буйл болон шүдний зөөлөн тоглоом

39,000₮
Хүргэлттэй

Шүд шинээр ургах нь хэнд таатай байдаггүй, гэхдээ энэхүү зугаатай зуугчийн ачаар бяцхан үрээ өвдөлтөөс ангижрахад тусална. Илүү сэрүүн тайвшруулах үйлчилгээтэй болгохын тул хөргөгчинд хөргөж болохоор хийгдсэн ба таны хүүхэд усаар дүүрсэн зуугчийн аль ч хэсгээс нь хазсан шүд ургах үеийн өвдөлтөө бууруулж чадна. Тод, өнгөлөг загвар нь таны хүүхдийн барьж, зажилж, сонирхох хүслийг төрүүлэнгээ буйлаа тайвшруулахад нь дөхөм болдог. Шүд ургах бүх шатанд тохиромжтой – Шүд ургахын өмнө тэдний буйланд зовиур илэрдэг. Энэхүү зуугчийг хөргөгчинд хийснээр сэрүүн мэдрэмж нь зовиурыг бууруулна. Хүүхдийг 6 сар хүрээд доод шүд цухуйх үед буйлыг массажлан, зовиурыг намдаана. Дээд шүд болон соёо гарах үед энэхүү хөнгөн зуугчийн ачаар шүдээ хавирахыг бага мэдэрнэ. Илүү хатуу гадаргуу нь том араануудыг гарахад туслах ба таны хүүхдийг зажлах чадвараа хөгжүүлэхэд хөшүүрэг болж өгнө – хөхнөөс гарахад нь нэн хэрэгцээтэй. Сэрүүцүүлж, тайвшруулна – Буйлны өвчинг намдааж, шүдийг ургуулахын тулд хөргөгчинд хийж илүү сэрүүн болго. Сэрүүн гадарга нь зовиуртай буйлыг тайвшруулж, шүд ургах өвдөлтөөс чөлөөлж өгнө. Бяцхан гарт яг таарсан – Тод, өнгөлөг загвар нь хүүхдийг мэдрэмжээ хөгжүүлэхэд тустай. Мөн үүний ачаар та өөрөө ч хэрэгтэй үедээ хурдан олох боломжтой. Цагираг хэлбэр нь таны бяцхан үрд базах, барьж авахад хялбар байх ба буйл нь зовиурлахад бариад зөөлөн гадаргууг нь зажилж чадна гэсэн үг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл