Хөхний толгой хамгаалагч

25,000₮
Хүргэлттэй

Хөхний толгойн халхавч маш зөөлөн силиконоор хийгдсэн байдаг учир өвчтэй, хагарсан хөхний толгойнд яг давхар арьс шиг санагддаг. Эдгээр хөхний халхавч нь богино долгионы зууханд ариутгах болон эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хадгалахаар зориулагдсан 2-оор нь савлах болмжтой савтайгаа ирдэг. Силикон нь хөхний толгойны хөдөлгөөнөөр зөөлөн сунаж, нугардаг тул халхавч нь хөхүүлж байх үед хүүхэдтэйгээ биеэрээ холбогдох боломж өгдөг. Хөхний толгойн халхавч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс BPA агуулаагүй.

Хэрэглэхэд хялбар – Нярайнууд маань халхавчнаас төвөггүй хөхөж болох ба үзүүрт байрлах 3 нүхээр маш амархан хооллож чадна. Таны хүүхэд халхавчны эргэн тойрноос таныг үнэрлэж мэдрэх боломжтой тул та бэлэн болсон үедээ буцаагаад халхавчгүй хөхний толгой руугаа шилжих боломжтой.

Хадгалахад хялбар – Хөхний толгойн халхавч маань эрүүл ахуйд нийцсэн савтайгаа ирдэг. Энэхүү сав нь 2 ширхэг халхавчийг өдрийн турш биедээ авч явахад тань хамгаалалт болно.

Хүүхдэд аюулгүй – Хөхний толгойн халхавч нь хүүхдэд зориулаад үнэргүй, амтгүй маш нимгэн, зөөлөн силиконоор хийгдсэн. Мөн BPA агуулаагүй болох нь бүрэн батлагдсан.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл