Хөхнөөс гаргах үйл явцын нэг чухал хэсэг бол хүүхдээ хоолтой танилцуулж, шинэ амт, шинэ туршлага өгөх юм. Хөнгөн зуушны цагаар энэхүү шинэлэг технологоор бүтээсэн тэжээлийн савны тусламжтай шинэ хоолыг хахна гэж айлтгүйгээр танилцуулах боломжтой. Зөөлөн торон уутанд алим, лийр, банана хийгээд хүүхэддээ зуулгаад үзээрэй. Хэрвээ хүүхдийн тань шүд цухуйж байгаа бол дөрвөлжин мөс хийгээд өгвөл буйлны зовиураа намдааж юм уу халуун өдөр сэрүүцэх боломжтой. Уут болон эрүүл ахуйд нийцсэн таглаа нь гадуур явахад хөнгөн зууш хийгээд авч явах боломжтой сав ч болж болно.
Шинэ хоолыг хахна гэж айлтгүй идүүл – Та торонд идэх зүйл хийгээд тагийг нь таглаад л энэхүү тэжээлийн савыг маш хялбар хэрэглэж болно. Ингэснээр торны завсараар гарч ирж байгаа идэх зүйлийг хүүхэд маань хөхөж, зажлах замаар амт болон эрдэсийг нь тамшаалах болно. Жимс, жигнэсэн ногоо, маханд нэн тохиромжтой ба хөхнөөс гаргах гэж байгаа бол хоол идүүлж сургах үүнээс илүү арга гэж үгүй.
Бяцхан гаранд төгс зохицно – Хэрвээ хүүхэд тань юм булаацалдах дуртай бол энэхүү тэжээлийн сав нь тэдэнд өөрсдөө барих боломжийг олгоно. Гарт барихад хялбар бариул нь яг бяцхан хүүхдийн гарт таарахаар хэмжээтэй тул сандал дээрээс ч, ширээн дээрээс ч аваад биеэ дааж хоолоо идэхэд нь урамтай.
Тайвшруулж, тав тухыг мэдрүүлэх – Шүд ургах явцад тэдний буйл болон ам зовиурладаг тул хүйтэн зүйл хийгээд өгвөл өвдөлтийг намдаахад нөлөөлнө. Жижиглэсэн мөс хийгээд өгвөл буйлны зовиурыг дор нь дарна. Гэрт ч, гадаа ч төгс – Тэжээлийн сав нь аялалд явахдаа хөнгөн зууш хийх зориулалтын эрүүл ахуйд нийцсэн таглаатай ирдэг тул гадуур гарахдаа бяцхан үрдээ амны зугаагаа гаргах ямар нэг юм хийгээд өгчихөж болно.